planet limnux

March 11, 2010

Дусал

Цамцаараа laptopны цүнх яаж хийх вэ?

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

Хүн бүрт шахуу малгай (юүдэн) -тай цамц байдаг. Харин үүнийг laptop-ны цүнхгүй үедээ хэрхэн цүнх болгон хувиргаж болох вэ?
Доор оруулсан video-ноос хэрхэн цүнх хийхийг маш богино хугацаанд сурж болох юм байна. Ганц гэм нь малгайгаа жаахан сунгах юм байна баярлах

 Эх сурвалж:www.sanakae.com


March 11, 2010 11:20 AM

March 09, 2010

Дөлмандах

Технологийн туслалцаатай амьдрал

Саяханы нэг амралтын өдөр ганц нэг хүнтэй ярьж ганц нэг ажил зохицуулах шаардлагатай байтал утасны цэнэг дуусаад унтарчихав. Хүний утас гуйгаад ярих гэсэн боловч дугаарыг нь санадаггүй. Технологи, гар утас хөгжин сайжрахын хэрээр ашиглахад илүү хялбар, илүү олон боломжтой болсон тул хүний дугаарыг цээжлэх гэхийн оронд хурдхан шиг хадгалж аваад тэрийгээ дараа ашигладаг дадал суусан байж. Бас хэт олон дугаарыг цээжилж байхаас төвөгшөөсөн нь ч нөлөөлсөн байх. Яаж ч хичээгээд 99 буюу Мобиком байсан гэдгээс өөр юу ч орж ирдэггүй. Ингээд яаж ийж байгаад утсаа асааж дугаарыг нь харахаас өөр арга үлдсэнгүй.

Дугаар ч нэг иймэрхүү. Ирэх долоо хоногт шүдээ дахин үзүүлж, бас бус хүнтэй уулзах ёстой. Энэ бүхнийг мартахгүйн тулд гар утсан дээрээ тэмдэглэх бөгөөд гар утас маань өглөөдөө нэг бас эхлэхээс нь 30 минутын өмнө надад сануулах ёстой. Хийх ёстой ажлуудыг бүртгэж, тодорхой хугацааны дараа гүйцэтгэлийг хянана. Мэдээллийн технологи, бүр тодруулбал Google ахын тусламжтайгаар мэдээллийн далайгаас өөрт хэрэгтэй мэдээллийг хайж олно. Blogger болон Twitter-ийн тусламжтайгаар сонирхолтой мэдээ, мэдээллийг бусдад түгээхийг оролдоно. Энэ мэтчилэн бид өдөр тутам, хором мөч тутамд технологи ашиглана. Одоо технологи нь амьдралын заавал байх ёстой нэгэн хэсэг боллоо.

Хэрэв мэдээллийн технологи байхгүй байсан бол бид яах байсан бол? Миний бодлоор бид технологийн туслалцаагүй амьдарч чадахгүй болсон гэдгээ албан ёсоор хүлээн зөвшөөрөх хэрэгтэй боллоо. Харин бидний амьдралын хэв маяг технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод байна уу эсвэл технологийн хөгжил бидний амьдралын хэв маягийг тодорхойлоод байна уу? Ер нь цаашид хэрхэх бол?

by Дөлмандах (noreply@blogger.com) at March 09, 2010 01:20 PM

Эрдэнэчимэг

Нэг жил

Сүүлийн сар гаруй тэмдэглэлээ хөтлөх зав ч гаргаж чадалгүй сар шинэтэй золгож , найз нөхөд, багш нартайгаа уулзаж, мөн элдвийн ажилд дарагдаад өдөр хоног хурдан өнгөрснийг анзаарсангүй. Би энэ тэмдэглэлийг жил гаруйн өмнөөс бичиж эхэлж. УНШИГЧИЙН  ОРДДЫН БУУЛГАЛТ/зураг (Clustermaps) -ийг яг жилийн өмнөөс байрлуулсан байх юм аа. Блог байлах тоон үзүүлэлтээс хөнгөн жингийн боксчин (бичигч), хүнд жингийн боксчны аль нь болж болохоо бас мэдэрч болох юм уу ч гэж бодлоо. Уншигчийн орддын зураг жилийн дараа ямар болох нь бас надад сонин байгаа тул өнөөдрийн зургийг хавсаргачихлаа.
 

Би бусдын адил блог бичих бодолдоо хөтлөгдөөд сонирхлоороо янз янзын зүйл бичиж, энэ хугацаанд блог дагагч нэмэгдэхэд мөн блог байлсан тоо өөрчлөгдөхөд надад их урам өгч байсныг мэдэрсэн. Блог гэдэг зүйл маань зөвхөн бичээд гаргаад байхыг хэлэхгүй харин блог дагагчаа эргэж  уншаад блогч найзуудаасаа суралцахыг хэлэх юм байна гэж ойлгох болсон. Блогийг амжилттай хөтлөхийн тулд бусдынхаа тэмдэглэлийг уншаад хариултыг  тусгал хэлбэрээр бичээд байвал хир үр дүнд хүрэх болоо? 

by М. Эрдэнэчимэг (noreply@blogger.com) at March 09, 2010 12:40 PM

Дусал

Google Summer of Code

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

За нэг мэдээллийн чанартай зүйл хүргье.
Google-ийг бүгд мэднэ. Нээлттэй эхийн хамгийн том дэмжигчдийн нэг. 2005 оноос өнөөг хүртэл жил бүр GSoC гээчийг явуулж ирсэн юм байна. Энэ нь оюутнуудад зуны амралтын туршид нэр дэвшигдсэн нээлттэй эхийн төслүүдийн аль нэгнийх нь хөгжүүлэлтэнд нэгдэж Google-ээс тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг хүртэх боломжтой хөтөлбөр юм. Мөнгөндөө гол биш гол нь нээлттэй эхийн хөгжүүлэгчдийн хүрээг тэлэх зорилготой юм байна. 18 наснаас дээш мөн оюутан байх хэрэгтэй. Эхлээд аль нэг mentor прожекттэйгээ холбоо тогтоогоод түүний үндсэн дээр google-д бүртгүүлнэ. эхний удаад 500$, дунд явцыг нь дүгнээд үр дүнтэй бол 2000$ эцэст нь бас дүгнээд 2000$ нийтдээ 4500$ зуны турш нээлттэй эхийн төсөлд орсноор авах боломжтой юм байна. Бүртгэл нь удахгүй эхлэх юм байна дэлгэрэнгүй мэдээллийг http://socghop.appspot.com/document/show/gsoc_program/google/gsoc2010/faqs хараарай.Эх сурвалж: [дэлгэрэнгүй]


March 09, 2010 01:43 AM

March 04, 2010

Хаш-Очир

Печаль & Хөндий хоосон цээж

би гэж хүн комын ардаас салдаггүй нэг тэнэг гар хааяа ч гэсэн цонхоор шагайж гадаа юу болж байгаа ,цаана чинь амьдрал юу болж байгааг анзаарч байхгүй бол нэг л мэдэхэд хийсвэр ертөнцөөр амьдардаг нэг маниак гар болчихжээ. намайг насаараа комтой амьдрахгүй зөвхөн хүнтэй л амьдрана гэдгийг нэгэн охин надад мэдрүүллээ ,тиймээ би гэж нэг гар өөрийн гэсэн зорилготой түүндээ хамаг цагаа зориулна гэтэл

by khashochir (khashochir@gmail.com) at March 04, 2010 11:06 PM

youtube ээр тэнэв

7 хоног уунаа хэхэ .дараа нь ажлаа хийнээ

by khashochir (khashochir@gmail.com) at March 04, 2010 11:06 PM

CoSMoS Birds

Java хэлний ном/Монгол хэл дээр/.pdf



Платформ хамааралгvй, хаана ч ажилдаг бvрэн Объект Хандлагат Хэл болох "Java" хэлний Монгол хэл дээрх номыг анхлан суралцаж буй оюутан залуустаа зориулж хvргэж байна. Эх хэл дээрх иймэрхvv ном олдож муутай байдаг учраас танд их тус болно гэдэгт итгэлтэй байна. Одоо програмчлалын энэ vед .Нэт, Жава (Java) гэсэн 2 их уул байгаа. Энэ хоёрыг эзэмшиж чадвал Монгол програмист та дэлхийн хаана ч vнэлэгдэж чадна. "Нэг удаа бич, Мянган удаа ашигла" гэдэг... Сvvлд хийсэн судалгаагаар Жава технологи нь дэлхий даяар 800 сая компьютер, 1,5 сая гар утас, 2,2 сая смарт картанд ашиглагдаж байна гэсэн дvн гарчээ.





Java хэлний ном татах.pdf

by Dashka-csms (noreply@blogger.com) at March 04, 2010 08:41 PM

Эрхэмсайхан

Эрдэнэчимэг

Ажлын хэрэгсэл

Хориод жилийн өмнө хамт багшилж байсан нэг багш маань Австри-т мэргэжил дээшлүүлээд ирэхдээ энэ зургийг бид нарт үзүүлээд  инээлгэж байсан юм.  Дараа нь манай лабораторийн хананд их удаан өлгөөтэй байсан ч цагийн явцад анзаарагдахгүй мартагдсан байна. Саяхан нэг найз маань энэ зургийг үзүүлээд бид их л хөгжилтэй яриа өрнүүлсэн юм. Одоо ч технологи бүүр боловсронгуй болсон юм чинь сайжруулсан хувилбар бас л байж байгаа байхдаа.  Компьютер ч хүн бүрийн ажлын хэрэгсэл болоод байгаа биз дээ  :-)

by М. Эрдэнэчимэг (noreply@blogger.com) at March 04, 2010 04:45 AM

Хаш-Очир

Өөрийнхөөрөө л

амьдрал хааяа ч гэсэн шорвог байвал амттай байдаг юм байнаөөрийнхөөрөө л сайхан тэнэгтээд л амьдарнаа на на на

by khashochir (khashochir@gmail.com) at March 04, 2010 03:29 AM

March 03, 2010

Дөлмандах

Хулгайлах уу? эс хулгайлах уу?

Ноднин зун OSCON-д оролцож явахад минь Microsoft-ийн төлөөлөгчид Windows 7-ийн горилогч буюу RC хувилбарыг өгснийг нь суулгаад цөөхөн хэд ашигладаг байв. Уг нь сүүлийн үеийнх гэсэн шиг нэлээн сайжирсан, бас суулгасны дараа ихэнх төхөөрөмжүүд шууд ажилладаг тул илүү хялбар, ерөнхийдөө ажиллагаа нь хүртэл таалагдаад байгаа юм. Гэвч горилогч хувилбар маань бараг бэлэн болсон ч туршилтынх, мөн үнэ төлбөргүй болохоор энэ сарын нэгний өдөр ашиглалтын хугацаа дуусч, үүнээс хойш хоёр цаг тутамд унтрах анхааруулга өгч байна. Хэдийгээр би өдөр тутмын хэрэглээндээ Ubuntu ашигладаг, сүүлийн хоёр сарын хугацаанд нэг ч минут Windows дээр ажиллаагүй ч маш цөөхөн гардаг гарцаагүй шаардлагатай үед энэ асуудал гарвал яах вэ гэх мэт зарим нэг асуудлууд санаа зовоож эхэллээ.

Өнөөдрийн бидний амьдарч буй нийгмийн суурь нь хүний өмч тэр дундаа оюуны өмч юм. Шинэ санаа, шинэ технологи зэрэг нь нийгмийг хөгжлийг хурдасгаж, ном зохиол, дуу хөгжим зэрэг нь бидний оюуныг цэнгээж байна. Оюуны өмч нь хийсвэр ч гэсэн нэгэнт газар, байр сууц, гар утас, аяга тавагны адил хүний өмч болохоор түүнийг хуулиар хамгаалах болсон. Хэрэв шинэ санаа, шинэ технологи, ном, дуу, зохиол гээд оюуны өмчийг зохих ёсны дагуу үнэлж, хуулиар хамгаалаагүй байсан бол бидний амьдарч буй нийгэм ямар байхыг төсөөлөхийн аргагүй. Гэхдээ л бид өнөөдөр оюуны өмчийг үнэлдэг, хуулиар хамгаалдаг соёлт нийгэмд амьдарж байгаа учир бусдын адил өөрийн бүтээл, оюуны өмчийг үнэлүүлэхийн зэрэгцээ бусдынхыг ч мөн адил үнэлэх ёстой юм.

Би нээлттэй програм хангамжийн тууштай хэрэглэгч, бас дэмжигч. Ихэнх хүмүүс нээлттэй програм хангамж нь оюуны өмч биш, эсвэл ямар ч хамгаалалтгүй гэдэг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Нээлттэй програм нь бусад бүх програмын адил хуулиар хамгаалагдсан, ганц ялгаа нь өмчийн эзэн нь програмыг үнэ төлбөргүй авч ашиглах, хэрхэн бичигдсэнийг нь эх кодоос нь харах, бүр өөрийн хэрэгцээнд зориулан өөрчлөн ашиглах эрхийг хүн бүрт олгосон. Тиймээс би энэ эрхийг эдлэх гэж, хууль зөрчихгүй гэж өөрийн бүх хэрэгцээнд нээлттэй програм хангамж ашиглахыг хийчээж, боломжгүй тохиолдолд хаалттай ч үнэ төлбөргүй зүйлс ашиглахыг эрмэлздэг. Windows-ын оронд Ubuntu, Microsoft Office-ын оронд OpenOffice.org, Outlook-ийн оронд Evolution, Photoshop-ын оронд GIMP, Corel-ын оронд Inkscape, Visual Studio-ийн оронд Vim эсвэл Eclipse гэх мэт програмууд ашигладаг. Тун цөөхөн хэрэг болох Windows 7-г худалдаж авах талаар бодож байгаа ч огт Windows ашиглахгүй болох өөр нэг сонголт илүү санагдаад байгаа. Бусдыг үнэлж байж бусдаар үнэлүүлнэ. Тэгэхээр та бид бусдыг хүлээхээр өөрсдөө эхлэх үү? Хулгайлах уу, эс хулгайлах уу?

by Дөлмандах (noreply@blogger.com) at March 03, 2010 11:04 PM

Хасчулуу

chmod

$ chmod XXXI X: OwnerII X: GroupIII X: EveryoneX бүрийн оронд дараах тоо (тооны нийлбэр бол тэднийг):4: Read (зөвхөн унших)2: Write (зөвхөн бичих)1: Execute (зөвхөн ажиллуулах)6 (4+2): Read and Write (уншиж бичих)3 (2+1): Write and Execute (уншиж ажиллуулах)5 (4+1): Read and Execute (бичиж ажиллуулах)7 (4+2+3): Read, Write and Execute (бүх эрх)Жишээ нь:$ chmod 764 ||+Хэн нэгэнд зөвхөн

by Xacaa (noreply@blogger.com) at March 03, 2010 08:50 PM

February 28, 2010

Баттөр

Манлайллын хичээл буюу Бүжих залуу

Derek Sivers[1]-ийн "Leadership Lessons from Dancing Guy" нийтлэлийг орчуулан хүргэж байна. Энэ сэдэв болон орчуулгын талаарх санал шүүмжийг дуртайяа хүлээн авна.

(ШИНЭЧИЛСЭН: Өчигдөр TED Conference[2] дээр хийсэн 3 минутын энэ яриа маань нижигнэсэн алга ташилтаар мялаалга авсан!)



Транскрипт:
Хэрэв манлайлах, өөрчлөлт хийх талаар та олон зүйл мэддэг бол дээрх 3 минутын видеог эхнээс нь дуустал нэг үзээрэй.

Эхлээд балай харагдаж болох ч манлайлагч хүн ганцаар сөрөөд зогсох зүрх зоригтой байх хэрэгтэй. Түүний хийж байгаа үйлдэл их энгийн, хэдхэн л хөдөлгөөн байна. Энэ бол түлхүүр. Чамайг дагахад амархан байх ёстой!

Эхний дагагч ирлээ(маш чухал рольтой): энэ хүн бусдад хэрхэн дагахыг харуулж байна. Анзаарвал нь манлайлагч(бусдын бодлоор: балай хог) түүнийг өөртэйгээ тэнцүү хэмжээнд хүлээн авлаа, ингэснээр "хачин үйлдэл" зөвхөн манлайлагчийнх бус, тэдний үйл хэрэг боллоо, одоо тэд хоёул манлайлагч. 2 дахь залуу найз нараа нэгдэхийг уриалж байна. Анхны дагагч болоход мөн л зүрх зориг хэрэгтэй нь тодорхой байна! Чи дарамт сонжуурыг үл хайхран сөрөн зогсоно. Харамсалтай нь элдэв яриа, дүгнэлтүүд эхний дагагчийн үнэ цэнийг орхигдуулах нь олонтаа. Угтаа бол энэ хүн л солгой[3] зоригтонг жинхэнэ манлайлагч болгон хувиргадаг. Хэрвээ эхний хүнийг чулуу гэвэл хоёр дахь хүн галыг ноцоох оч нь болой.

2 дахь дагагч бол жинхэнэ эргэлтийн цэг: эхний дагагч амжилттай болсныг батлах нотолгоо. Одоо нэг солгойн хэрэг биш, бүр хоёроор тогтохгүй солгойн хэрэг боллоо. Гурван хүн бол бөөн бүлэг, бөөн бүлэг бол жинхэнэ сенсаци.

Өөрчлөлт нийтэд ил байх ёстой. Хөндлөнгийн үзэгчид зөвхөн манлайлагчийг бус өөр бусдыг ч харж байх нь чухал. Бүгд л хэн нэгдсэнийг сонирхоно, учир нь манлайлагч бус дагагчид л дагагчийг соронзоддог.

2 хүн нэмээд ирлээ, дараа нь 3, 4. Инерциэ жинхэнэ авч эхэлж байна да... Энэ бол шилжилтийн цэг. Өндрөө авлөө.

Хүн нэмэгдэх тусам, айдас улам багасна. Хэрэв хэдэн залуус хашаа тэгнээд сууж байсан бол, одоо тэдэнд нэгдэхгүй байх шалтгаан үгүй боллоо. Нэгдэхэд ондгой сондгой зүйл алга, түмний шившиг болно гэж айхын ч хэрэг алга. Хэдхэн минутын дараагаар бүх хүн бөөн бүлэгт орохыг хүснэ, учир нь нэгдэхгүй бол балай.

Ноёд, хатагтай нар аа! Өөрчлөлт хэрхэн явагддагийг бид үзлээ. Эндээс ойлгосон зүйлээ нэгтгээд нэг дүгнэе:

Хэрвээ та ганцаараа бүжиглэж байсан нүцгэн залуугийн нэг бол, эхэлж дагах цөөн хэдэн хүнд өөртэйгөө ижил тэнцүү ач холбогдол өг. Өөрийгөө дөвийлгөх биш, үйл явдлыг ил тод байлгахад анхаарал тавь.

Нээлттэй бай! Даган дуурайхад хялбар бай!

Гэхдээ эндээс нэг зүйлийг анзаарсан уу?

Манлайлал гэдгийг бид зөвхөн нэг хүний үйл хэрэг мэтээр тусгаж авдаг.

Хэдийгээр нүцгэн залуу энэ бүгдийг эхлүүлсэн, бүх гавъяа түүнд очиж байгаа ч, ягтаа юу болдгийг бид харлаа.

Солгой зоригтонг жинхэнэ манлайлагч болгодог эргэлтийн хүч бол эхний дагагч юм.

Эхний дагагчгүйгээр ямар ч өөрчлөлт, шинэчлэлт оршин байхгүй.

Манлайлагч нь байх хэрэгтэй гэдэг үгсийг бид хангалттай сонсож ирсэн, бүр улиг болтол ярьдаг, бодит байдал тэс өмнөө гэдгийг бид харлаа.

Ач холбогдол өгдөг зүйлдээ өөрчлөлт хийх жинхэнэ алхам бол зориг зүрхтэйгээр дагаж, бусдад хэрхэн нэгдэхийг харуулах явдал юм.

Хэрвээ хэн нэгэн солгой ямар нэгэн гайхалтай зүйлтэй ноцолдож байгаа бол нь сэтгэл, зориг зүрх гаргаад, хамтдаа хий, хамтдаа урагшил.


========================================
Тайлбар:
Эх нийтлэлд доорхи тайлбар багтаагүй бөгөөд уншигчдад ойлгомжтой байлгах үүднээс бичигдсэн болно. Эхийг эндээс унших боломжтой.

[1] Derek Sivers нь CD Baby-ийн үүсгэн байгуулагч гэдгээр олонд танигдсан. 1987 оноос мэргэжлийн хөгжимчин(мөн циркт алиалагч)-өөр ажиллаж байсан тэрээр өөрийн CD-г вебээрээ дамжуулан зарж байгаад, 1998 онд CD Baby-г үүсгэн байгуулсан, тун удалгүй найз нөхөд нь ч мөн CD-ээ заруулах болсон байна.

CD Baby нь 150,000 хөгжимчний бүтээлийг дэлгэж, 100 сая америк долларын борлуулалт хийснээрээ тухайн цаг үеийн хамгийн том хөгжмийн(бие даасан) бүтээл худалдаалагчид тооцогдож байлаа. 2003 онд World Technology Award шагнал авсных нь дараагаар Esquire сэтгүүл түүнийг оны "Best&Brightest" хүнээр нэрлэхийн сацуу, "Derek Sivers бол хөгжим худалдан авах, худалдаалах арга барилд хувьсгал хийж буй урлаг-бизнесийн гялалзсан од" хэмээн бичиж байв.

2008 онд тэрээр CD Baby компаниа зарж, хөгжимчид, урлагийнханд чиглэсэн шинэ бизнес эхлүүлсэн. Өдгөө тэрээр итгэлт нөхдийн хамтаар "MuckWork" компанийг удирдан авч явна. Түүний ажил, сүүлийн үеийн сонин сайхны талаар sivers.org сайтаас дуулах боломжтой.


[2] TED (Technology, Entertainment, Design) нь эрхлэн явуулдаг хурал цуглаанаараа олон танигдсан АНУ-н ашгийн бус байгууллага(хувийн) ба "түгээх учиртай санаа(ideas worth spreading)" урианд түшиглэн өдгөө Европ, Ази тив, мөн АНУ-д үйл ажиллагаа явуулж байна. Цуврал лекц буюу TED Talks нь интернэтэд өргөнөөр түгээгддэг ба лекторын хэн байхаас үл хамааран 18 минутын урттай байдаг. Эх сурвалж: Википедиа.

[3] Содон, хачин гэдэг утгаар хүлээн авахыг хүсч байна.

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at February 28, 2010 04:48 PM

Анарболд

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх

Энэ хэлц бол ерөнхийдөө хийх байж байгаад хийгээгүй юмаа хийх ч байдаг юмуу ер нь "бүх юм өнгөрчихсөн хойно харамсах" гэж тодорхойлж болох юм. Би гэдэг хүн хамгаална гэчихээд дайн болчихсон хойно хамгаалах гэдгээ санах юм. Ер нь бол хөлөг онгоцны Bow баймаар байна. Хамгаалах бол хамгийн түрүүнд л байж байдаг. Миний тэр итгэл хаана байна гэж өөрөөсөө асуулаа. Миний тэр шудрага байдал гэж хаана байна бас.

Өвөө шиг хүнээ алдчихлаа. Бүр багадаа уулзаж байснаасаа хойш уулзахгүй байж байгаад сая цагаан сараар нэг очиж золгосон юм. Явахаасаа өмнө очинодоо гэж бодож байгаад л алдчихлаа. Гэр бүл гэж ярьдаг би юу ч хийж чадсангүй. Нас өндөр гарсан бие ядруу, бид нарыг их л хардаг байсан шиг байсан. Хажууд нь сууж байхад өвөөгөө таниж байна уу гэж байсан. Манай өвөөгийн дүү хүн л дээ. Утгагүй юм одоо ингэж бичээд яах ч юм. Үнэндээ айж байна. Монголын агуу өвөг дээдсийн маань бошго, үнэхээр л үнэн зүйл хэлж. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй.

Миний итгэл, шудрага байдал гэдэг зүйл дэндүү төсөр байжээ. Яаж чанартай болгохоо ч хэлж мэдэхгүй юм. Арай эрт цагт энэ тухай яриад байгаа юм болов уу. Үгүй л баймаар.

О.Дашбалбар : Амьддаа бие биеэ хайрла...

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг.
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл.
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно.
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү.
Бидний амьдрал ав адилхан,
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолддог!
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөн аргад!
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадахь чинь дуулна.
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй!
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхийн нэр гэж бодном.
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном!
1980 он, Москва хот. 

by noreply@blogger.com (Solar Sky) at February 28, 2010 04:02 PM

February 26, 2010

Эрдэнэчимэг

Шигтгээ зураг

Өмнө ярьсан Хэлтэй дэвтэр-ийг туршиж суухдаа хэрэгсэл цэсийг харж суугаад “фонтын глипүүдийг экспортолно” гэх горимыг санаандгүй дарчихсан миний фонтын хэдэн бандгар үсгүүдийг маань нүд ирмэхийн хооронд хавтас үүсгээд нэг нэгээр зураг болгоод хадгалчихлаа. Ингээд хавтсаа Thumbnails (хураангуй, эрхий хурууны хумс) буюу шигтгээ зураг горимоор харсан нээг их гоё харагдаад ийм төрлийн “icon”-ыг хийгээд хэрэглээнд оруулчихвал зүгээр санагдсан. Зурагт олон янзын гоёо оруулдаг нээлттэй эхийн чөлөөт, төлбөргүй олон янзын програмууд байх бөгөөд энэ дүрсүүдийг хялбархан хийчих боломжтой юм.

Эхний мөрний гурван зургийг Үбүнтү-ны “Gimp” нэртэй фото зураг засварлах програмыг ашиглаж янз янз болгож үзээд, үүний дараа мөн л Үбүнтү дээрээ “ImageMagic” (дүрсийг илбэдэх) програмын “convert”(хөрвүүлэгч)-ийг ашиглаж янз янз болгож үзлээ. Энэ үнэхээр их чадалтай эд байна. Сонирхох хүн уншиж судлаад зааврын дагуу ажиллавал янз бүрийн сонирхолтой зүйл бүтээж болмоор санагдсан шүү.  (Эхний гурван зургийн давхаргыг(layer) уг нь нэвт харууцтай (transparent) хийсэн боловч блог руу ачаалсан хар суурьтай гараад байх юм. Би юу г буруу хийснээ  мэддэггүй ээ, мэдэх хүн туслаарай  :-D  )


Мөн төлбөртэй програм хэрэглэгчид Фотошоопыг ашиглах боломжтой шүү дээ. Ямартай ч Монгол модон барын хэвийг дуурайлгасан энэ үсгийн хэвдээ би дуртай байдаг юм. Монгол үсгийн энэ хэвийг ОпенМН-ийн монгол бичгээс татаж аваад энэ аргаар туршаад үзээрэй. Монгол үсгийн шигтгээ зургийг 32х32 120dpi сан үүсгээд нийтийн хэрэгцээнд нээлттэй  хэрэглээд эхэлбэл дуулгаарай залуусаа!

by М. Эрдэнэчимэг (noreply@blogger.com) at February 26, 2010 06:14 AM

February 25, 2010

Отгонпүрэв

Солиорол

“Алаг хорвоо”гэдэг номын нээлт болно

Монголын «Бөө судлалын академи» ТББ-ын тэргүүн Ш.Эрдэнэчимэг «Алаг хорвоо» нэртэй номондоо маяачуудын он тооллын талаар бичсэн аж. Тэрбээр "Би долдугаар сарын 1-ний үймээн, халдварт өвчин, зуд болж олон мал устах гээд ирээдүйд болох байгалийн аюулыг урдчилж зөн совингоороо мэдэж Засгийн газарт сануулдаг байсан. Гэвч миний тоогоогүй. Тиймээс би цаашид цаг агаар таван cap хүртэл хүйтэрч, зун нь 60 градус халж, өвөл нь 60 градусаас давж хүйтэрнэ зэрэг таамаглалуудаа нэгтгэсэн «Алаг хорвоо» гэдэг ном гаргасан гэлээ. Номын нээлт энэ сарын 28-нд болох юм байна.

Б.Анхцэцэг

Эх сурвалж www.news.mn


Маяагийн он тооллын нууцыг тайлсан гэв

1 цаг 15 минутын өмнө

"Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл" төрийн бус байгууллага дэлхийд алдаршсан Маяагийн он тооллыг эртний Монгол он тоолол болохыг тайлсан хэмээн мэдэгдэж, хэвлэлийн хурал хийв. Маяагийн он тоолол 2012 онд дуусдаг. Үүнийг зарим хүн дэлхийн сүйрэхийг зөгнөсөн хэмээн үзэж ирсэн.

Тэгвэл дээрх төрийн байгууллага Маяагийн он тооллын нууцыг тайлснаар 2012 онд дэлхий мөстлөгийн үед орж бүх зүйлс устаж, цаггүй эрин үе эхлэхийг тогтоосон гэнэ. Мөн ирэх онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод хүчтэй газар хөдөлнө хэмээв. Дээрх мэдээллийг "Стратегийн өмгөөлөл гүйцэтгэл" ТББ, Бөө судлалын академийн тэргүүн Ш.Эрдэнэчимэг хийсэн.

Түүний хэлж буйгаар Өмнөговьт унасан биет нь нарны идэвхжлээс болсон гэнэ. Тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулт өгөх, зураг авахуулах зэргээс татгалзсан юм.


Ө.Буян-Орших
http://www.niigmiintoli.mn/



Нэг өдрийн дотор энэ төрлийн хоёр мэдээ гарна гэдэг арай хэтэрч байгаа юм биш үү. Зуднаар нохой таргалдаг, зовлонгоор лам цаддаг гэгчээр энэ хүмүүст ичих нүүр байхгүй, хүмүүсийн зовлонгоор тоглож сэтгэл санаагаар нь даажигнаж ханахгүй юм аа. Ядаж байхад бүгд нэг нэг ТББ-тай байх ч шиг...

by М.Огоо (noreply@blogger.com) at February 25, 2010 12:44 AM

February 24, 2010

Баттөр

"Marketing" in a few words...

Зүгээр л хөгжилтэй санагдлаа:

You’re at a party and see a beautiful woman. You walk up to her and say, “I’m great in bed.” That’s Direct Marketing.

You’re at a party and see a beautiful woman. You ask your friend to walk up to her and say, “See that guy over there? He’s great in bed.” That’s Advertising.

You’re at a party and see a beautiful woman. You get her phone number from someone. The next day you call and say, “I’m great in bed.” That’s Telemarketing.

You’re at a party and see a beautiful woman. You comb your hair, straighten your tie, then ask if she’d like drink. You chat and joke with her throughout the evening, offer her a ride home, walk her to her door, then say, “By the way, I’m great in bed.” That’s Public Relations.

You’re at a party and see a beautiful woman. She walks up to you and says, “I know you. You’re the one who’s great in bed.” That’s Brand Recognition.

Эх сурвалж: Direct Creative Blog

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at February 24, 2010 09:48 AM

February 22, 2010

Баттөр

Зургийн файлыг PDF рүү хөрвүүлэн нэгтгэх нь

Төслийн эхлэл болоод төгсгөл шатанд хэн хүнгүй бичиг баримттай зууралдах хэрэгцээ нэлээдгүй гардаг. Шивээд нэг файлд эмхэтгэдэг word, excel мэтийн баримтууд бол яах вэ, асуудал алга. Аа харин тодорхой дэс дараа бүхий сканнердсан цаас, эсхүл зураг хөрөг мэт нь багагүй арчилгаа шаарддаг. Жаахан хайнга хандсан үед хөл толгой нь үл мэдэх зунгаарсан садаа болж хувирах нь ч бий.

Жишээлбэл надад тамгалаад, батлачихсан гэрээ(8 хуудас) байлаа гэж саная. Хуудас хуудсаар нь сканнердаад, 8 ширхэг зураг болгочихно. Дараа нь энэ бүгдээ Trac, Redmine зэрэг хамтын ажиллагаа, төслийн удирдлагын талбарт хуулна. 8 удаа browse товч дарахад хамаа алга гэхэд түүнийг үзэх, ашиглах хүнд баахан төвөгтэй. Болдог бол бүгдийг нь базаад нэг PDF файл болгочихмоор. Хуулахад ч, үзэхэд ч, маллахад ч амар. Тэгвэл яаж үүнийг хийх вэ?

Танд imagemagick[1] тус болно. За ингээд, алхам алхмаар хамтдаа хийж үзье. Танд дараахь зургийн файлууд байгаа гэж саная:

$ ls -lh
total 19M
-rwxr-xr-x 1 battur battur 2.7M 2010-02-21 19:24 DSC_0801.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.6M 2010-02-21 19:24 DSC_0802.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.6M 2010-02-21 19:24 DSC_0803.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.0M 2010-02-21 19:24 DSC_0804.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.0M 2010-02-21 19:24 DSC_0805.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.4M 2010-02-21 19:24 DSC_0806.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.2M 2010-02-21 19:24 DSC_0807.JPG
-rwxr-xr-x 1 battur battur 2.2M 2010-02-21 19:24 DSC_0808.JPG

Ер нь бол нэг нь л дор хаяад 3 мега байт(3008x2000) хүртэл хэмжээтэй гэвэл эднийг тэр чигт нь PDF болговол веб рүү хуулж барахгүй нүсэр том хэмжээтэй болох байх. Ийм учраас юуны түрүүнд бүх зургаа 1200 пикселийн өргөнтэй болгож хэмжээг нь багасгая(өндөр нь дагаад багасна):

$ mogrify -resize 1200 *.JPG
$ ls -lh
total 1.3M
-rw-r--r-- 1 battur battur 198K 2010-02-21 19:25 DSC_0801.JPG
-rw-r--r-- 1 battur battur 199K 2010-02-21 19:25 DSC_0802.JPG
-rw-r--r-- 1 battur battur 188K 2010-02-21 19:25 DSC_0803.JPG
-rw-r--r-- 1 battur battur 126K 2010-02-21 19:25 DSC_0804.JPG
-rw-r--r-- 1 battur battur 127K 2010-02-21 19:25 DSC_0805.JPG
-rw-r--r-- 1 battur battur 166K 2010-02-21 19:25 DSC_0806.JPG
-rw-r--r-- 1 battur battur 144K 2010-02-21 19:25 DSC_0807.JPG
-rw-r--r-- 1 battur battur 142K 2010-02-21 19:25 DSC_0808.JPG

Үүний дараагаар багассан зургуудаа нэг PDF файлд нэгтгэе:

$ convert *.JPG 201002_Geree_XYZCompany.pdf
Segmentation fault

Уул нь дээрх тушаал байхад л хангалттай боловч миний машин алдаа өгөөд явсангүй. Нэг дор олон файл хөрвүүлж дийлэхгүйгээс бус ганц ганцаар нь бол чадаад байна.

$ ls | grep JPG | while read name; do \
convert $name ${name/JPG}PDF; done; ls -lh
total 2.6M
-rw-r--r-- 1 battur battur 198K 2010-02-21 19:25 DSC_0801.JPG
-rw-r--r-- 1 battur battur 202K 2010-02-21 19:27 DSC_0801.PDF
-rw-r--r-- 1 battur battur 199K 2010-02-21 19:25 DSC_0802.JPG
-rw-r--r-- 1 battur battur 204K 2010-02-21 19:27 DSC_0802.PDF
-rw-r--r-- 1 battur battur 188K 2010-02-21 19:25 DSC_0803.JPG
-rw-r--r-- 1 battur battur 193K 2010-02-21 19:27 DSC_0803.PDF
-rw-r--r-- 1 battur battur 126K 2010-02-21 19:25 DSC_0804.JPG
-rw-r--r-- 1 battur battur 130K 2010-02-21 19:27 DSC_0804.PDF
-rw-r--r-- 1 battur battur 127K 2010-02-21 19:25 DSC_0805.JPG
-rw-r--r-- 1 battur battur 130K 2010-02-21 19:27 DSC_0805.PDF
-rw-r--r-- 1 battur battur 166K 2010-02-21 19:25 DSC_0806.JPG
-rw-r--r-- 1 battur battur 170K 2010-02-21 19:27 DSC_0806.PDF
-rw-r--r-- 1 battur battur 144K 2010-02-21 19:25 DSC_0807.JPG
-rw-r--r-- 1 battur battur 148K 2010-02-21 19:27 DSC_0807.PDF
-rw-r--r-- 1 battur battur 142K 2010-02-21 19:25 DSC_0808.JPG
-rw-r--r-- 1 battur battur 146K 2010-02-21 19:27 DSC_0808.PDF

Тэгвэл олон PDF файлыг нэгтгэчихдэг програм бий болов уу? Хайлаа... Байна! GhostScript[2] :) Нэгтгэе:

$gs -dNOPAUSE -sDEVICE=pdfwrite -sOUTPUTFILE=201002_Geree_XYZCompany.pdf -dBATCH *.PDF && ls -lh
GPL Ghostscript 8.70 (2009-07-31)
Copyright (C) 2009 Artifex Software, Inc. All rights reserved.
This software comes with NO WARRANTY: see the file PUBLIC for details.
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
Processing pages 1 through 1.
Page 1
total 2.9M
-rw-r--r-- 1 battur battur 289K 2010-02-21 19:28 201002_Geree_XYZCompany.pdf
-rw-r--r-- 1 battur battur 198K 2010-02-21 19:25 DSC_0801.JPG
-rw-r--r-- 1 battur battur 202K 2010-02-21 19:27 DSC_0801.PDF
-rw-r--r-- 1 battur battur 199K 2010-02-21 19:25 DSC_0802.JPG
-rw-r--r-- 1 battur battur 204K 2010-02-21 19:27 DSC_0802.PDF
-rw-r--r-- 1 battur battur 188K 2010-02-21 19:25 DSC_0803.JPG
-rw-r--r-- 1 battur battur 193K 2010-02-21 19:27 DSC_0803.PDF
-rw-r--r-- 1 battur battur 126K 2010-02-21 19:25 DSC_0804.JPG
-rw-r--r-- 1 battur battur 130K 2010-02-21 19:27 DSC_0804.PDF
-rw-r--r-- 1 battur battur 127K 2010-02-21 19:25 DSC_0805.JPG
-rw-r--r-- 1 battur battur 130K 2010-02-21 19:27 DSC_0805.PDF
-rw-r--r-- 1 battur battur 166K 2010-02-21 19:25 DSC_0806.JPG
-rw-r--r-- 1 battur battur 170K 2010-02-21 19:27 DSC_0806.PDF
-rw-r--r-- 1 battur battur 144K 2010-02-21 19:25 DSC_0807.JPG
-rw-r--r-- 1 battur battur 148K 2010-02-21 19:27 DSC_0807.PDF
-rw-r--r-- 1 battur battur 142K 2010-02-21 19:25 DSC_0808.JPG
-rw-r--r-- 1 battur battur 146K 2010-02-21 19:27 DSC_0808.PDF

Ингээд л боллоо до. Одоо ч хуулаад, хуваалцаад байна бид дэ хө ;)
Хэрэггүй гэж үзвэл зургаа мөн ганц хуудастай PDF файлуудаа устгана биз ээ.

Дүгнэлт:
  • Линукст хар мянган гоё програм бий.
  • Линуксчид "дугуй"-г дахин нээж цагаа үрдэггүй.
  • Линукс бол бүтээмжит хүний хөлөглөх унаа.

Тайлбар:

[1] ImageMagick® is a software suite to create, edit, and compose bitmap images. It can read, convert and write images in a variety of formats (over 100) including DPX, EXR, GIF, JPEG, JPEG-2000, PDF, PhotoCD, PNG, Postscript, SVG, and TIFF. Use ImageMagick to translate, flip, mirror, rotate, scale, shear and transform images, adjust image colors, apply various special effects, or draw text, lines, polygons, ellipses and Bézier curves.

The functionality of ImageMagick is typically utilized from the command line or you can use the features from programs written in your favorite programming language. Choose from these interfaces: G2F (Ada), MagickCore (C), MagickWand (C), ChMagick (Ch), ImageMagickObject (COM+), Magick++ (C++), JMagick (Java), L-Magick (Lisp), NMagick (Neko/haXe), MagickNet (.NET), PascalMagick (Pascal), PerlMagick (Perl), MagickWand for PHP (PHP), IMagick (PHP), PythonMagick (Python), RMagick (Ruby), or TclMagick (Tcl/TK). With a language interface, use ImageMagick to modify or create images dynamically and automagically.

ImageMagick is free software delivered as a ready-to-run binary distribution or as source code that you may freely use, copy, modify, and distribute. Its license is compatible with the GPL. It runs on all major operating systems. Эх сурвалж: http://www.imagemagick.org/

[2] Ghostscript is a suite of software based on an interpreter for Adobe Systems' PostScript and Portable Document Format (PDF) page description languages. Эх сурвалж: Википедиа.

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at February 22, 2010 02:31 PM

February 21, 2010

Хаш-Очир

Mongolian Deel ( Монгол Дээл )

" by Wikipedia" From Wikipedia, the free encyclopediaJump to: navigation, searchBuryat Mongolian dress deel (see the square opening edges on the chest area) for a man (left) and an earlier dress deel for a woman (right) showing more elaborate design including taller hat.A deel (Mongolian: дээл, IPA: [teːɮ]) is the traditional clothing commonly worn for many centuries among the Mongols and other

by khashochir (khashochir@gmail.com) at February 21, 2010 09:56 PM

Анарболд

Ганцаардаад байна

Цагаан сар гараад шинэ жил эхлээд сайхан л байна. Өнөөдөр манай багш гэрт ирээд явлаа. Гэсэн хэдий боловч би гэдэг хүн ганцаардаад байна. Нэг л юм болохгүй яваад байгаа санагдаад байсан энэ шалтгааныг өөртөө онош болгон тавилаа. Би тийм өндөр шаардлага тавьдаг юмуу надад нөхөр гэхээр хүн үлдээгүй харагдаад байх юм. За итгэж болох хүмүүс байна. Даанч таньж мэдээд удаагүй ярьж болохгүй юм. Ярьсан ч зарим нь сэтгэлээсээ бус хандах юм. Тэгэхээр л мянган хүн дунд байсан ч арай "жинхэнэ" ийг нь олж авч чадахгүй юм. Алтангадас одны хувьд байрандаа байгаад харагдаад байгаа боловч хол байна. Сансарын хөлөгтөө суугаад очъё гэвэл холбоогоо тасалчихна. Асуудал надад байгааг мэдээд засах аргыг нь мэдэж байвч, төрийн хэрэгт огтоно гэдэг шиг миний барж дийлэхгүй даваа шиг.

Ядарч байна. Хүмүүсийн төлөө хөдөлж, хүмүүсийн төлөө санаа тавивч намайг юу гэж бодож байгааг харахгүй юмдаа. Ганцхан нүүдлийн цаадахыг харж чаддаг хүмүүс ямар ч цөөхөн юм. Нийгмийн буруу байх л даа. Хэтэрхий хурдан, уулганч маягаар шийдвэр гаргах шахалтууд төрсөн цагаас эхлээд байхад. Тэгээд бодохоор нөгөө буруу цагтаа төрсөн нөхдүүдийн нэг нь би ч юм шиг бодогдоод. Янз бүрийн сургааль, түүхийг сөхөж харвал бичиг үүссэн цагаас хойш л нар мандахаас жаргах газрын бүх л улс орны нийгэм иймэрхүү янзтай байсан бололтой. Үхэхээс айхгүй алалдан тулалдах баатрууд хүртэл ганцаардах гэдэгээс айж байсан бололтой. Энэ л миний амьдрал. Миний энэ бие хийгээд ухаан цааш явах газар их байна. Даанч энэ мэт зүйлийг давж чадах эсэхийг мэдэхгүй юм. Худал хэлж, худал царайлж, өөрийгөө хуурахад ядах юмгүйгээр өвчин намдаагч шиг гарч болох ч юм шиг харагдаад л байна. За ертөнцийн дөрөв дэхь хэмжээсийг дагаад жаахан явахад ямар болох нь харагдах байхдаа.

by noreply@blogger.com (Solar Sky) at February 21, 2010 01:50 PM

February 17, 2010

Дусал

Ubuntu 9.10 жинхэнэ диск (төлбөргүй)

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: Almas]

Ubuntu 9.10 ориг диск 30 ширхэг шуудангаар иржээ.
Компьютер сонирхдог, авахыг хүссэн Улаанбаатарт байгаа хүмүүс нь надтай almas@dusal.net хаягаар холбогдон үнэгүй авах боломжтой шүү.

Бас өөрөө ISO шараад авсан ч болно. Заавар энд байгаа:
http://dusal.blogmn.net/28430/herhen-uuriin-ubuntu-cd-tei-boloh-ve.html


February 17, 2010 01:12 PM

Avira төлбөргүй вирусын эсрэг програм суулгах

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: Almas]

Татаж авах хаяг:
http://www.free-av.com/en/trialpay_download/1/avira_antivir_personal__free_antivirus.html
Дээрх хаягаар орж Download now гэсэн товч дээр дарж ороод татаж авна:


Түүний дараагаар суулгана. Суулгаж байгаа зааврыг доор видеоноос үзэж болно. Continue товч дарж үзээрэй.


Нэмэлт тайлбар:


Хэрвээ та интернетгүй бол энэ үйлдлийн 2 чагтыг хоосон болгоод үргэлжлүүлж суулгах боломжтой.



Харин энэ цонхонд миний хувьд Select All гээд ашиглачихдаг. Яг вирус биш... [дэлгэрэнгүй]


February 17, 2010 12:21 PM

February 16, 2010

Анарболд

Аз жаргал

Аз жаргал(миний хийсэн монгол орчуулга)

Alfred D. Souza

Миний хувьд амьдрал гэдэг (жинхэнэ амьдрал) урт хугацааны туршид эхлэх гээд л байх шиг байлаа. Харамсалтай нь эхлээд ямар нэгэн зүйлийг хийх, дуусгаагүй ажил, цааш нь хийх ажил, төлөх ёстой өр гээд дандаа саад бэрхшээл гарч байв. Тэгээд амьдрал эхлэх юм шиг байлаа. Эцэст нь эдгээр саад тотгорууд миний амьдрал байжээ гэдэг бодол тодров.

Энэ л намайг аз жаргал гэдэг зүйлд хүрэх зам байхгүйг олж харахад тусласан юм. Аз жаргал гэдэг бол зам. Тэгэхээр, чамд хором бүр байдаг баялаг. Тэгээд та үүнийг хэн нэгэнтэй чухал хүнтэй хуваалцаж, өөрийн цагаа хуваалцахаар чухал учир үүнийг баяжуулах ... бас цаг хэнийг ч хүлээдэггүй гэдгийг сана...

Тэгэхээр хүлээхээ зогсоод

та сургуулиа дуусгах хүртэл,
та сургуульдаа буцаж явах хүртэл,
та 10 фүнт жин хасах хүртэл,
та 10 фүнт жин нэмэх хүртэл,
та хүүхэдтэй болох хүртэл,
таны хүүхэд гэрээ орхих хүртэл,
та ажиллаж эхлэх хүртэл,
та тэтгэвэрт гарах хүртэл,
та хуримаа хийх хүртэл,
та гэрлэлтээ цуцлуулах хүртэл,
Баасан гарагийн оройг хүртэл,
Ням гарагийн өглөөг хүртэл,
та шинэ машин эсвэл байшин авах хүртэл,
таны машин эсвэл байшин зарагдах хүртэл,
хавар хүртэл,
зун хүртэл,
намар хүртэл,
өвөл хүртэл,
та асрамжнаас гарах хүртэл,
Анхны эсвэл арван тав дахь хүртэл,
таны дуу сайжрах хүртэл,
та архи хүртэх хүртэл,
таны архи гарах хүртэл,
та үхэх хүртэл,
та дахин төрөх хүртэл

одоогийнхоос илүү сайхан цаг байхгүй гэдгийг шийдэх...

Аз жаргал гэдэг бол аян болохоос эцсийн зогсоол биш.



Англи эхээрээ http://www.soulonline.org/bigquest/writings/february/hapiness.htm хаяг дээр зурайж буй

by noreply@blogger.com (Solar Sky) at February 16, 2010 10:30 AM

February 15, 2010

Хасчулуу

PyBox2D-г Ubuntu Karmic суулгах

Шаардлагатай багцуудыг суулгах# apt-get install build-essential python-dev swig python-pygame subversionЭх кодыг татах# svn checkout http://pybox2d.googlecode.com/svn/trunk/ pybox2dСуулгах# python setup.py install --force

by Xacaa (noreply@blogger.com) at February 15, 2010 01:22 AM

February 13, 2010

Баттөр

Let's save talented young darts player

From http://savebat.blogspot.com/

Dear all,

After suffering 2 years without diagnosis, our invaluable friend, great son, gentle brother, talented darts player ERDENEBAT "BACHO" Boldbaatar, was diagnosed with disseminated tuberculosis, uremia and renal failure in early 2010.

Bacho was born in July 6th, 1984, Ulaanbaatar, Mongolia. His father, Boldbaatar, was an intelligent, polite, and noble person with a unique purpose to originate the first Mongolian Darts Association in Mongolia. Unfortunately, in 1998 by God’s will, he left his family, his friends, and the First Mongolian Darts Association formed by him.

In 2008, Bacho had a small surgery to his right hand, but unlikely the blood got infected. Subsequently, the infection hit the backbone and Bacho barely could walk. From 2008 to 2009, Mongolian doctors were in charge of the procedure, but the health was getting worse and worse. Family decided to take him to China and Korea to diagnose. Unfortunately, it was just a waste of money and time. Nobody knew what is wrong with him.

Early in the morning of January 22nd, 2010, Bacho’s mother and brother received horrible, terrifying and unbelievable news from the doctors, Bacho has only 7 days to live. At that time, Bacho was paralyzed and could not even talk. Fortunately, after few days “Bumrungrad International” hospital in Thailand decided to take the responsibility. (It was the last chance and hope). They warned that this is a big risk to take a plane, and even he makes to Thailand he has only 3% of survival chance. Bacho was placed directly to the Intensive Care Unit which costs $5000 daily. After few days, doctors confirmed that Bacho’s survival chances increased ten times becoming 30% (Heart started stabilizing; kidney started operating). Doctors are shocked how Bacho is fighting for life. But we know, he is fighting for his purpose, he is fighting for his family, he is fighting for his friends, and he is fighting for the bright future that he deserves….

Doctors require him to stay at the Intensive Care Unit for least 2-3 more weeks, which costs $70,000 (this fee needs to be paid up-front). If after 2 weeks doctors decide to move him to a normal room, it will cost $500 per day (and treatment will continue for 9 months), which makes it to stand at around $90,000. The total approximate cost: $160,000.

His family already sold their apartment; his sole brother sold his car. Nothing left anymore in the family, but hope. Today, we, Bacho’s friends, decided to help him and his family. Please, join us to save the great young man who should continue his journey of life with his family and friends. Please help us to spread this information all over the world.

Thank You for your attention and help…

Please, join us to save the young man's life...

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at February 13, 2010 02:30 AM

February 12, 2010

Дусал

Сканнэрдсан зүйлсийг текст болгон таниулагч програм

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: Almas]

Зарим материалыг хуулж шивэх хэрэгцээ цөөнгүй гардаг. Дармал материалыг сканнердаад шивэлгүй шууд програмаар текст болгон таниулдаг програмууд байдаг. Эдгээр програмуудыг OCR (optical character recognition) програмууд гэж нэрлэдэг.

ABBYY FineReader - Энэ төрөлдөө маш сайн програм гэж боддог. Монгол хэл хэлний санд нь багтсан, юникод дэмждэг, танихдаа ч маш алдаа багатай сайн таньдаг програмын маань 10 хувилбар гарсан юм байна.

Мөн хэрвээ та энэ төрлийн илүү сайн, нээлттэй эхийн болон үнэ төлбөргүй програм мэддэг бол сэтгэгдэл бичиж танилцуулаарай. ирмэх


February 12, 2010 04:18 PM

February 11, 2010

Дөлмандах

Сүүгээ мартуузай (шинэчлэсэн)

Би өнөөдөр хэдээс хэнтэй уулзах ёстой билээ? Ямар ажил хийж дуусгах ёстой вэ? Бас маргааш? Өнөөдөр ямар ажил амжуулчихав? Энэ мэт асуултууд өдөр бүр бараг цаг бүр сэтгэлийг минь зовоож байдаг. Гэтэл өдөр ирэх бүр улам л завгүй болоод байгаагаа мэдрэх юм. Цаг болон ажлыг зохион байгуулах, төлөвлөх талаар бас бус ном уншиж учрыг нь олсон боловч багаж нь маш чухал болохыг ойлгов. Саяхан нэг багаж олоод нэлээн гайгүй хэрэглээд явж байна. Энэ туршлагаасаа багахан хуваалцах гэсэн юм.

Цагаа биш ажлаа төлөвлө. Миний хувьд өдрийг цаг цагаар нь, цагийг минут хоромоор хуваан төлөвлөх нь хэцүү, зарим тохиолдолд боломжгүй байдаг. Гэнэтийг асуудлууд гарна, бас дийлэнх ажлууд тэр өдөртөө хийгдэж маргааш нь бэлэн байх чухал болохоор тухайн цаг минутад бэлэн байх хэрэггүй байдаг. Гэхдээ мэдээж уулзалт гэх мэт яг таг цаг хугацаатай зүйлс ч бий. Гэвч тэр цагийн ажлуудаа амжуулж чадахгүй байгаагаасаа болж бухимдах тал байдаг. Тиймээс миний хувьд цаг төлөвлөхөөс ажил төлөвлөх нь илүү хялбар байдаг. Өөрөөр хэлбэл би ямар ажлуудыг хийх ёстой вэ, эдгээрээс аль алийг нь өнөөдөр, маргааш, нөгөөдөр эсвэл өөр нэгэн өдөр гээд ангилж төлөвлөх юм. Харин одоо ямар багаж ашиглах нь маш чухал.

Сүүгээ мартуузай. Ажил төлөвлөхөд хэрэглэх багаж маань үргэлж гар дор байх ёстой, зохион байгуулж төлөвлөхөд хялбар ёстой. Цаас, тэмдэглэлийн дэвтэр ашигласан боловч үргэлж чирч явах нь төвөгтэй бас хойшилсон тохиолдолд дахин тэмдэглэх гээд төвөг ихтэй. Яаж ч бодсон үргэлж гар утастай явдаг болохоор тэрийгээ ашиглах нь илүү зөв юм. Бас зарим тохиолдолд тооцоолуур дээрээсээ ашиглах боломжтой байх ёстой.

Сүүлд вэб хэсч яваад Remember The Milk буюу Сүүгээ Мартуузай үйлчилгээг олсон юм. Та үнэ төлбөргүй бүртгүүлээд өөрийн хийх ажлуудыг төлөвлөх боломжтой. Ингэхдээ та ажлын эсвэл хувийн, бүр хэзээ дуусгах ёстой, чухлын зэрэг гэх мэт тухайн ажилтай холбоотой бүх мэдээллийг оруулах, төлөвлөх боломжтой. Миний хувьд өдөр бүр шахуу интернэт ашигладаг болохоор ашиглахад их дөхөм. Мөн гар утсан дээрээ давхар ашиглах боломжтой нь үнэхээр их таалагдсан. Ашиглаад одоо сар орчим болох гэж байгаа бөгөөд миний бүтээмжийг багагүй нэмэгдүүлээд байна.

Хамгийн гол нь хийх ёстой бүх зүйлээ тэмдэглэх, хөтлөх нь чухал. Хэрэв бүх зүйлээ хөтлөхгүй бол хэрэглээд хэрэггүй. Мөн энэ аргадаа найдаж ямар ажил хэзээ хийх ёстой билээ гэсэн хэцүү асуултыг толгойноосоо авч хаяж, үндсэн яг хэрэгтэй ажилдаа анхаарлаа 100% хандуулах хэрэгтэй. Харин цаг хугацаатай ажлыг GMail дээрх цаглабар ашиглаад хялбархан төлөвлөчихнө.

Бүгдээрээ хамтдаа ажлаа төлөвлөе, бүтээмжээ нэмэгдүүлье, хурдтай хөгжицгөөе.

by Дөлмандах (noreply@blogger.com) at February 11, 2010 02:56 PM

Баярсайхан

Unitel vs Tiger

Юнителийн сурталчилгаа:

Зураг дээр дарвал арай томоор харагдах байх. Дээрх зургийг news.mn-ийн сурталчилгаанын самбараас авч ирэв. Өөр зурагтаар ч бас гарч байгаа.

Харин доорх зураг бол Tiger шар айргийнх:
http://www.epicicons.com/detail.php?i=2&c=1 -ээс харж болно.
Аливаа бүтээгдэхүүний зургийг шууд ашиглаж болно гэж үү?

by Э. Баярсайхан (noreply@blogger.com) at February 11, 2010 12:46 AM

February 10, 2010

Баярсайхан

ТВ-үүдийн мэдээ

Пүрэвээс ням гариг хүртэлх.

МҮОНТВ
"Hey Hey" уралдаант цэнгээнт нэвтрүүлэг
"Face to face" Talk show
"MM-Today" English news
Mobilotto


Ариусахуйн гүмүда

УБС

CITY NEWS

BUSINESS NEWS

EXIT Зар сурталчилгаа
EN FACE ярилцлага
Deus продакшн МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ
COOK TIME
Hot funny
Naked funny
БИ ЧАМД ХАЙРТАЙ-2 Making the movie
Entertainment News
MONGOLIAN MUSIC хөгжмийн хөтөлбөр
MESSENGER МЭНДЧИЛГЭЭ
WEEK NEWS тойм хөтөлбөр
TV ZONE Шууд нэвтрүүлэг
RISING FILM Кино нэвтрүүлэг Сар шинийн дугаар
САЙН УУ,САЙНАА? Ток шоу МУГЖ Д.Сосорбарам
МОНГОЛЫН СУПЕР КОНЦЕРТУУД Сар шинийн тусгай дугаар

МН25
Телешоп
"Дуэт- Дуэль" шоу нэвтрүүлэг
Rock news
ТВ Галерей
Хэт трик
"Banana" телесэтгүүл
Smile
"Non stop" хөтөлбөр

ТВ5
"Home shopping"
" Хүрээнийнхэн"мюзикл 2009 он
Love music хөгжмийн хөгжмийн хөтөлбөр


ТВ9
"Энэ өдөр" – in Focus
Music and ТВ зууч
"Umbrella music" соёл урлагийн нэвтрүүлэг
Business maximum 88
Маking movie: @"Би чамд хайртай 2" Монголын УСК
"Umbrella fashion" нэвтрүүлэг

Си1
Тотал спорт
Фокус ТВүүдийн мэдээний тойм
Шоу биз
Total Sport
Movie line


НТВ

"NTV news 21"
NTV sport news
"Мода арт" реалити шоу 6
"Авъяслаг Германчууд" реалити шоу-2
Пресс экспресс
Сувдан beauty салон үзүүлж байна
"Beetle music" хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг
"N-music"
ТВ доктор
"Urban city" хөгжмийн нэвтрүүлэг


ТВ8
Fashion залуучуудад зориулсан Интертаймт нэвтрүүлэг
Movie box


ТМ
"Бээжин экспресс" шоу нэвтрүүлэг /8/
"Realty time" үл хөдлөх хөрөнгийн нэвтрүүлэг
Дэлхийн цаг. In Focus


СБН
SBN NEWS /Давталт/
ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-3" шоу
Music line
ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-4" шоу
"ROUND" Тулааны нэвтрүүлэг
"W-music" хөгжмийн хөтөлбөр
ГАРАЖ-ИНК 40
W Show time


Боловсрол ТВ
Edutaiment chat
"Билим" теле сэтгүүл
NBA-н бүх оддын тоглолт/slam dunk,3 point,/


МЖТВ
"Home Shoр"
Америкийн ТВ шоу 3
"SMS chat"


БТВ
"B spot" мэдээ /англи хэлээр/
"Шөнийн ТҮЦ" мессеж зарын цаг


Ийгл ТВ
"Brain Capital" нэвтрүүлэг
Eagle news
TV sale давтана
"Маркет плейс" бизнес нэвтрүүлэг
Cook time /шинэ/
"Факт" асуудал хөндсөн нэвтрүүлэг
"Buzzer shot" спорт / шууд/
E-Link / Англи хэлний хичээл/


ССиЭйч
ТВ шоп 8888

by Э. Баярсайхан (noreply@blogger.com) at February 10, 2010 08:18 PM

Дусал

Дэлхийд данстай Стэнфордын их сургуулийн профессор Монгол бүсгүй

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

  Стэнфордын их сургуулийн профессор А.Ундраа: Дэлхийд данстай Стэнфордын сүрлэг танхимд алхаж байхад өөрийн эрхгүй бахархал төрдөгДэлхийд данстай Стэнфордын их сургуулийн босгыг алхана гэдэг Монголын төдийгүй дэлхийн аль ч орны залуучуудын хувьд мөрөөдөл нь. Тэгвэл тэр том сургуулийн профессор багшаар Монгол эмэгтэй ажилладагийг хүмүүс төдийлөн сайн мэдэхгүй байх. Налайхын уурхайчины гэр бүлд өссөн хар багаасаа физик, математикаар “өвчилсөн” айлын том охин өдгөө хэдийн цөмийн физикийн чиглэлээр Монголын ганц “сувд”. Уул уурхайгаа түшиглэж хөгжих тухай ярьж байгаа энэ үед гадаадад өндөр боловсрол эзэмшсэн олон залуус эх орондоо ирж сурсан мэдсэнээ дайчилж байгаагийн нэг нь Стэнфордын их сургуулийн профессор Агваанлувсангийн Ундраа хатагтай билээ. -Таны бага насны дурсамжаар яриагаа эхэлбэл ямар вэ?

-Миний бага нас Налайхын уурхайчны тосгонд өнгөрсөн. Манай аав Н... [дэлгэрэнгүй]


February 10, 2010 07:59 PM

February 09, 2010

Анарболд

Эцсийн зогсоол

Сүүлийн үед хаврын синдром нь надад эрт мэдэгдээд байна уу, эсвэл өөр бусад санаа тавих олон зүйлсүүдээс болсон уу сэтгэл санаа тогтворгүй ихэнхдээ бодлогширон(Ихэнхдээ болж бүтэхгүй) явах боллоо. Нэг ёсондоо тас аниатай явсан нүдээ бага багаар нээж эхлэх цаг нь болоод нүдээ нээсэн чинь өөрийнхөө ямар аймар хүрээлэл дунд байгааг анзаараад, түүнээсээ болж цочирдолд ороод байх шиг байна даа.

Ерөнхийдөө өөрийгөө хэсэг ажиглаад үзсэн чинь нилээн өөрчлөгдсөн бололтой. Урьд нь тэр миний хүрэх газар гээд нэгэнтээ чиглэж алхаад эхэлчихсэн л бол ямар нэгэн сөрөг зүйлс гарч ирэхэд нь дарахыг нь дараад ихэнхдээ эвлэгхээн тойрч гараад үргэлжлүүлэн алхдаг байлаа. Тэгсэн одоо нэг л сөрөг хүчин зүйл гарч ирвэл цаашдаа үргэлж ийм зам хүлээж байгаа мэтээр хүлээж авдаг болчихож. Мэдсээр байж ингээд байгаа тэнэг ч юм шиг. Юу намайг ингээд сургачихав гэж бодлоо л доо. Тэгээд хүмүүс яагаад өөрийгөө хамгаалдаг гэснээс нэгэн хариулт олчих шиг боллоо. Нэг хүн өөр хэн нэгэн лүү цохилоо гэж бодъё. Мэдээж цохиулсан хүн өвдөнө. Буцаагаад өөрийг нь өвтгөсний хариуд цохиж болох юм. Гэхдээ "хуучин би" мэтийн хүмүүс болохоор зөрүүлж цохиж өвдөлтийг мэдрүүллээ гээд өөрт ч өрөөлд ч ашиггүй гэдгийг мэддэг болохоор зүгээр л сууж байдаг. Цааш нь уг хэрэг тэгээд нээх томролгүй дуусна байх. Тэгж байтал энэ мэт үйлдэл олон давтагдвал яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэгээд хамгаалах гэж байгаад ч юмуу санаандгүй нөгөө аймар нөхрийг цохичихож. Тэгсэн өөрийг нь цохих гээд байсан хүн нь айх ч гэх юмуу нөхцөл байдалд орж харин өөрөө болохоор өвдөлтийг мэдрэлгүй хоцорно. Гүй бас тийм юм байдаг юм байжээ?
За тэгээд л муу зан суулаадаа. Өвдөлтийг мэдрэхгүйн тулд.

Миний хувьд дээр бичсэн шиг л байдал үүссэн бололтой юм. Одоо харин буцаад "хуучин би" болохоор шийдсэн гэж байгаа. Хэдий бүтэшгүй мэт санагдаж болох ч миний эцсийн зогсоол бол бүгдээрээ өвдөлт гэдэг үгийг мэддэггүй тийм л газар. Дунд нь би яаж хазайхыг одоо хэлж мэдэхгүй, тэр зогсоолдоо хүртэл явж чадах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ би шугамаа барьж явах болно гэж итгэж байна.

by noreply@blogger.com (Solar Sky) at February 09, 2010 04:28 PM

February 08, 2010

Эрхэмээ

Twyt: Command Line Twitter client

Сүүлийн үед жиргээчид олширч буй, тэгвэл систем админ болон *nix систем хэрэглэгчд коммандын мөр дээрээс ч жиргэх болохнээ. :) Python хэл дээр бичигдсэн уг авсаархан TWYT (That's what you think) хэрэгслийг хэрэглэж үзээрэй.


Ингээд график интерфэйсгүй машин дээрээс эсвэл shell script дотроос жиргээд байж дээ. Суулгах, хэрэглэх нь маш хялбархан юм.

Хэрэглэх товч заавар:
Debian/Ubuntu машин дээрээс бол
# apt-get install python-twyt
Эх кодоос суулгах бол эндээс татаж аваад,
# setup.py install
Tweet хэрэглэгч үүсгэх

# twyt user -u username -p password

Жиргэх

# twyt tweet "#twyt is a nice command line twitter client"

Найзуудын жиргээг харах

twyt friendstl

Ингээд л боллоо, цааш дэлгэрэнгүйг унших бол дараах холбоос бүхий нийтлэлийг сонирхоорой!

Link:
Linux Magazine

by Эрхэмээ (noreply@blogger.com) at February 08, 2010 10:56 PM

Эрхэмсайхан

Линукс үйлдлийн систем хамтдаа сурцгаая!

Надад байгаа номнууд:

Миний блогийг сонирхож байгаа эрхэм та миний и-мэйл хаяглуу аль номыг авмаар байгаагаа илгээвэл миний бие дуртайяа хүлээн авч таны мэйл рүү номыг илгээх болно.
Таныг хүндэтгэсэн Эрхэмсайхан.



by Алтангэрэлийн Эрхэмсайхан (noreply@blogger.com) at February 08, 2010 08:18 PM

February 07, 2010

Хасчулуу

Github

Шинэ агуулах нээх* Өөрийн Dashboard-луу нэвтэрч ороод New Repository* Project Name - үүсгэх агуулгынхаа нэр (жишээ: Hangman)* Description - үүсгэж буй агуулгынхаа тайлбар (жишээ: Hangman in Python by PythoMN team)* Homepage URL - агуулахын нүүр хуудасны URL (жишээ: Hangman)* Who has access to this repository? - агуулахад хандах эрхийг тодорхойлно** Anyone - агуулахыг нээлттэй болгоно** Upgrade

by Xacaa (noreply@blogger.com) at February 07, 2010 10:49 PM

Баярсайхан

Сумо хэрэггүй ээ!

Бүгд л сумо ярьж байх шиг байна.
Тэр сумо тэнэг шд.
Харин ч зодог тайлсан нь зөв. Тэгээд л тэр тэнэг дүрмийг нь дагах гээд л байж байх юм гэнэ. Би байсан бол чадах ч үгүй. Удахгүй сумогийн холбоо гээч нь харамсаад эхэлнэ л дээ. Харж байя.
Эцгийгээ өнгөрөхөд гашуудаж ч болохгүй гээд л тэнэг, тэнэг юм аа хүнд тулгаад байдаг тэр сумо хол явахгүй ээ.
Харамсаад байгаа хүмүүс больцгоо!

by Э. Баярсайхан (noreply@blogger.com) at February 07, 2010 05:40 PM

Хосоо

Хасчулуу

Blogger-т "Read more..." товч нэмэх

Settings | Comments гэж ороод Backlinks гэснийг Yes болгоод Save Settings дарж хадгалнаSettings | Archiving гэж ороод Enable Post Pages?-ийг Yes болгоно.Save Settings дарж хадгалнаPost бичиж байхдаа Edit HTML гэж бичээд нуух хэсгийнхээ өмнө дараах кодыг нэмнэ:<!-- more -->

by Xacaa (noreply@blogger.com) at February 07, 2010 01:38 AM

February 05, 2010

Хасчулуу

SQL - SELECT

SQL (Structured Query Language) нь өгөгдлийн санг (Database) зохион байгуулахад зориулагдсан хэл. СонгохСонгох Query (Select Query) нь бааз дахь мэдээллүүдийг харах, сонгох зэрэг үйлдлүүдийг хийнэ. Нарийвчилсан Query бичсэнээр та бааз дахь мэдээллүүдийг маш нарийн хэмжээнд сонгож харах боломжтой.USEӨөрийн ажиллах баазыг сонгоно USE baazbaaz нэртэй баазыг сонгох ба үүнээс цааших үйлдэл зөвхөн энэ

by Xacaa (noreply@blogger.com) at February 05, 2010 05:33 PM

Ubuntu One Notes-ийг Tomboy-д ашиглах

Таны Ubuntu дахь Tomboy-ийн тэмдэглэлүүдийг Ubuntu One-ийнхаа Notes дотор үүсгээд, хадгалаад явах боломжтой. Энэ нь гарч болох эрсдлээс таны тэмдэглэлүүдийг бүрэн хамгаалах юм. Инэхийн тулд• Application | Accessories | Tomboy notes гэж ороод• Edit | Preferences цэснээс Synchronization табруу ороод• Service-ийг Tomboy Web болгоно.• Server нь https://one.ubuntu.com/notes/ байх ба таны нэрээр

by Xacaa (noreply@blogger.com) at February 05, 2010 02:18 AM

Vi - Анхан шатны мэдэгдэхүүн

Тухай: Vi бол текст засварлагч (text editor).Хэрэглээ: Програмчлал, кодчилол, хэлбэржүүлэлтэд мэрэгжлийн хүрээнд.Лиценз: BSD LisenseБичсэн хэл: CАжиллах орчин: Unix төст ҮС.Суулгах /Ubuntu дээр/:# apt-get install viАчаалах:$ vi [file_name]Горим:• Засварлах (insert)• Тушаалын (command)Заагуурыг удирдах: kh l jДээр байгаа байрлалаар:k - Дээшр - Доошh - Зүүнl - баруунЗасварлах горимТушаалын

by Xacaa (noreply@blogger.com) at February 05, 2010 01:21 AM

Terminal - Анхан шатны хэрэглээ

Terminal-ын хичээл явуулна хэмээн ам тангаргаа олон хүнд өргөсөн. Харамсалтай нь би өөрөө тийм ч сайн terminaler биш л дээ :P За ямартай ч анхны удаад мэдвэл зохих ганц хоёр тушаалыг өргөн ашигладаг хэлбэрээр нь хүргэлээ. Энэ удаад та:• Хавтас хооронд шилжих, доторхыг нь харах• Файл хуулах, зөөх, устгах, нээх• Тооцоолуураа унтраах буюу shutdown & reboot буюу restart хийх• Програм суулгах, устгах•

by Xacaa (noreply@blogger.com) at February 05, 2010 12:45 AM

February 02, 2010

Хосоо

Surprise


Танд ойр дотныхоо хэн нэгэнд нэгж шилжүүлэх хэрэгцээ гардаг уу? Өдөр шөнөгүй мессэж бичих охиндоо, өдөр алгасалгүй гадаад руу ярих хүүдээ, эсвэл яг өдийд халтиргаа гулгаа ихтэй байгаа үед хөгшин настай аав ээжийнхээ утсыг нэгжээр цэнэглэх шаардлага байнга гардаг нь дамжиггүй. Тэр бүрийд гадагшаа гарч хажуугийн дэлгүүр рүү гүйх үү, интернэтээр худалдаа хийх үү гээд олон асуудал гарч байгаа бол сар шинийн бэлэг болгон нэгж шилжүүлэх “SURPRISE” үйлчилгээг санал болгож байна.

Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид рүү 1000, 2500, 5000 гэсэн дүнгээр нэгж шилжүүлж болно. Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч та сард 15000 төгрөг хүртэлх нэгжийг гар утаснаасаа 596 тусгай дугаарт мессэж илгээн нэгж шилжүүлэх бөгөөд үйлчилгээний шимтгэл нь нийт үнийн дүнгийн 10% байна. Та өдөрт гурван удаа нэгж шилжүүлэх боломжтой.

Хэрэглэгчдийн хүсэлтээр зөвхөн хоёрдугаар сарын хугацаанд идэвхжиж байгаа “SURPRISE” үйлчилгээг ашиглан олон хүнийг баярлуулаарай.

by Xocoo at February 02, 2010 06:30 AM

January 31, 2010

Хаш-Очир

Google-ээс асуу ?

Манай нэг танидаг ах бий уг их лаг компутерчин байгаа юм (нэрийг нь хэлээд яахав дараа нь алуулна намайг лаг гээд магтлаа гээд) , би гэж мэдлэг хомсхон нэгэн хэдэн юм судлана тэгээд түүнийхээ талаар ном ,лекц, бусад сурах бичгийг цуглуулнаа тэгээд чадахгүй зүйл гарвал хэдэн танилуудаасаа асууж гарнаа ,тэгээд дээрх нөхрөөс асууна тэр нь яадын энэ юу хийх үүрэгтэй юм гээд янз бүрийн талаас нь асууж

by khashochir (khashochir@gmail.com) at January 31, 2010 01:56 AM

January 30, 2010

Эрхэмсайхан

Терминал

Терминал гэдэг нь линукс системд тушаалын мөрнөөс удирдаж, системийг удирдах, тохируулах, програмыг ажиллуулдаг өргөн хэрэглэгддэг хэрэгслэл юм. Терминал нь тархац бүрт харилцан адилгүй цэсэнд байх ба Үбүнтү линуксын хувьд Applications -> Accessories -> Terminal гэж нээдэг. Мөн Alt+F2 товчийг дараад Run цонхонд Terminal гэж бичиж нээн ажиллуулж болно.

by Алтангэрэлийн Эрхэмсайхан (noreply@blogger.com) at January 30, 2010 05:01 PM

Mandriva Linux Суулгах


=========================================== aerkhemee.blogspot.com
Mandriva 2010линукс суулгах

1.       Эхлээд Boot cd-гээ CD-ROM доо хийж Live –ээр ажиллуулан орно. 

2.       Live Installдээр дарж Mandrivalinuxсуулгах явцыг эхлүүлнэ.


3.       Next
4.       Таны Hard дискний партишны  тухай мэдээлэл гарна.
(Суусан үйлдлийн систем, хуваалт)  




5.       Advenced дээр дарж партишн устгах, үүсгэх тохиргоог хийж болно.


 
6.       Installed Finish
7.       Mandriva Linux –ийн Ерөнхий харагдах байдал.
8.       Терминалын харагдах байдал



by Алтангэрэлийн Эрхэмсайхан (noreply@blogger.com) at January 30, 2010 04:55 PM

January 29, 2010

Дусал

Сансраас жиргэж байна

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: etgeed]

Техник технологи хөгжинө гэж сайхан юм. Одоо хүмүүсийн хамгийн ихээр жиргэх болсон twitter-ийн тухай Сайханаа найз маань блог дээрээ сонирхолтой бичлэг оруулжээ. Сонирхолтой байх болов уу гээд энд орууллаа.

Сайханаагийн бичлэг:
Дэлхий дээр twitter ашиглаад жиргэж байгаа хүмүүс хар мянгаараа байгаа учир нэг их сонин асуудал биш болсон. Харин сансраас жиргэж байна гэвэл яах уу!?
Өнгөрсөн баасан гарагт анхны сансраас хийсэн жиргэлт бичигдсэн байна. NASA-ын сансрын нисгэгч T.J. Creamer анхны дэлхийн гаднаас хийсэн жиргэлтийг олон улсын сансрын станциас хийсэн байна.
Тэрээр (http://twitter.com/Astro_TJ) tweet-дээ:
"Hello Twitterverse! We r now LIVE tweeting from the International Space Station -- the 1st live tweet from Space! баярлах More soon, sen... [дэлгэрэнгүй]


January 29, 2010 01:44 PM

January 26, 2010

Анарболд

2 дахь том нэрээ бодмоор байнаа.

Миний бие скайтелийн хэрэглэгч болсоор тасралтгүй 11 жил болжээ. Яахав дунд нь гадаад яваад хэдэн жил тасарсан гэвэл жаахан тоогоор багасах байх. Сүлжээ сайн барина, үйлчилгээ нь хурдан шуурхай, янз бүрийн баяруудаар шугам чөлөөгүй байна гээд байдаггүй амар байдаг. Хэдэн сарын өмнө билээ шинэ утас аваад дугаар холбуулах гэж очсонд үүдэн дээр нь байдаг reception нь их муухай аашлаад асуусан юманд хариулж өгөхгүй байсан ч, за энэ олон хүн үйлчилж байхад гээд нээх юм бодоогүй юм.

За тэгээд өнгөрсөн Ням гарагт нэг хэрэг дэгдэв шүү. Skyzone.mn сайт нь дээрээс хойш засвартай гэж байснаа ажилд орчихсон байхаар нь битүүхэндээ баярлаж байлаа. Наад зах нь нэгж, төлбөр энэ тэр гээд бүгдийг нь дамжуулаад хийчихэж болдог болохоор гадагш гүйхгүй нь гээд тэр. Тэгээд нэгж дуусчихсан байсан гадаа хүйтэн байсан, тэгээд угаасаа сайт нь ажиллаж байсан болохоор онлайн худалдаа хийлээ. Урьд нь угаасаа ингээд л хийчихдэг байсан юм. Тэгээд боллоо. carcentre.mn рүү дамжуулалт хийгээд боллоо. Тэгсэн код нь ирдэггүй. Мэйл дээр мөнгө гарлаа гээд ирчихэж. Гайхаад мэссэнжэрт туслах нь байхаар нь асуутал "...өнөөдөр боломжгүй маргааш та сануулна уу..." гэлээ. Тэгэхээр нь мэссэнжэрт орохгүй байж магад тэмдэглээд авах уу гэсэнд "өө тэгье" гээд л уриалгахан байлаа. Маргааш өдөр нь мэссэнжэрт туслах гээд нөхөр нь онлайн байхаар нь асуулаа. Дугаар асууж байна. Нэхэмжлэхийн дугаар энэ тэр гээд бүгдийг нь л бичээд өгсөн. За холбогдох хүнд нь хэлье... Таний дугаарлуу холбоо барина гэлээ. Хүлээлээ нэг цаг харсан ажлын цаг аль хэдийнэ өнгөрч. Тэгээд энэ өглөө дахиад хэллээ. Тэгсэн дахиад л дугаар лавлав. За баярлалаа. Гээд өдөржин байхгүй.

Энэ бичлэгийг оруулах шалтгаан энэ л байв. Би 5000 нэгж авсан. Бага мөнгө биш. Хамгийн гол нь үйлчилгээ үзүүлэгчийн хувьд бараа нь 50 ч 5000 ч 5 сая ч ялгаа баймааргүй юм. Монголын 2 дахь том үүрэн холбооны оператор ийм байж болохгүй ээ. Хэдэн зуун мянган хэрэглэгчтэй л байх. Гэхдээ хариу өгнө гэж 2 хоног таг байж арай болохгүй байхаа.

by noreply@blogger.com (Solar Sky) at January 26, 2010 01:12 PM

January 17, 2010

Баттөр

Цэвэр агаараа санагалзахуй

Зун болоосой[1]. Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалахсан. Утаа униарыг умартаад, уулын орой дээр гарсан шиг, холын барааг ажиглан суухгүй юу. Айраг цагаа нь гарчихсан, хүн олны[2] зоо нь тэнийсэн, ажил үйлс нь өрнөсөн тийм л цаг үеийг хүсэмжилнэ. Урин дулаан цагт дарсан зурагнаасаа жаалыг янзлаад блогтоо тавьж байна. Хэдэн хором цэвэр агаарт гарах уу, хө! Зураг дээр дарж, томруулан хараарай ;)

Хөдөө сайхаан...


Хаврын улирал ч бас сайхан.


Эцэг хөх тэнгэр, эх ногоон дэлхийгээ хайрлаж явъя аа, найзууд аа!


Тэрэлж. Гөө мөн таатай мэдрэмж ээ?


Хайрын яргуй
Хаврын яргуй

Жич: Дээрх фото зургуудыг арилжааны зориулалтаар ашиглахыг хориглоно. Аа харин[3] угаалгаад ханандаа хадах, оюутны наадамд үзүүлэн болгож тавих зэрэгт чөлөөтэй ашиглаж болно. Веб, блогт байршуулах тохиолд энэ постыг холбож өгөөрэй. Зурагнуудыг тамгалсангүй :)

Тайлбар:

[1] Цэвэр агаараар зөвхөн зун л амьсгалдаг юм биш шүү дэ !?

[2] Хот бараадсан маниуд л, өвөлдөө хөгөө нэг чирэх юм. Гэхдээ энэ нэг их удаан үргэлжилэхгүй л байлгүй дэ. Улс орон хөгжинө, ард түмэн нь бэлжинэ, амьдрал ахуй нь дээшилнэ. Ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байна.

[3] Хүнд үзүүлэхээр олигтой зураг авчихсан биш гээд, архагууд намайг баахан зэмлэх вий дэ :)

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at January 17, 2010 07:54 PM

Дусал

Германы засгийн газраас иргэддээ Internet Explorer хэрэглэхгүй байхыг зөвлөжээ

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

Саяхан болсон Google.com сайтын эсрэг Хятадуудын хийсэн хакерын халдлагад ашиглагдсан байж болзошгүй, одоогоор илэрч засагдаж амжаагүй байгаа нэгэн цоорхой илэрчээ. Энэ нь Internet Explorer 6, 7, 8 хувилбаруудад бүгдэд нь байгаа бөгөөд Германы засгийн газрын Мэдээллийн технологийн нууцлалын албанаас нийт иргэддээ энэ алдааг Mi... [дэлгэрэнгүй]


January 17, 2010 12:04 PM

Эрдэнэчимэг

Бүтээлч олны лиценз (3-р хэсэг)

Эх сурвалжийг Википедиад  Creative Commons Licenses холбоосоор,
орчуулгын 1-р хэсгийг эндээс унших боломжтой,
орчуулгын 2-р хэсгийг эндээс унших боломжтой.

Хамаатай (Attribution)

Өнөөдөр хэрэгжиж байгаа лицензүүд танаас “Жинхэнэ эх зохиогчийг дурдаж өгөхийг (Эх зохиогч  хэн болохыг  хэлэхийг)”  шаардана. Иймээс  “олдож байгаа мэдээллийг ашиглан өөрийн чадах бүх боломжоор” хамаатай, холбоотой гэдгийг илэрхийлж өгөх хэрэгтэй [5]. Ерөнхийдөө энэ нь дараах байдлаар хэрэгжинэ. Үүнд:
  • Зохиогчийн эрхийн утга бүхий ямар ч санамжийг нэгтгэж өг (хэрэв хэрэглэж болмоор бол). Хэрэв ажил  өөртөө  зохиогчийн эрхэнд хамаарах аль нэг санамжийг эрх эзэмшигч оруулж өгснөөр агуулж байвал та түүнийг хөндөхгүй (intact) байгаа байранд нь оруулж өгнө эсвэл  та медиад тохируулан дахин хэвлэх/нэвтрүүлэх/оруулах бол боломжийн аргаар дахин бэлтгэж өгнө.  
  • Зохиогчийн нэр, дэлгэцийн нэр эсвэл хэрэглэгчийн ID(таних тэмдэг)-ийг нотолгоо болгон иш татаж харуул. Хэрэв та интернэтэд ажлыг нийтэлж байгаа ба нотолгоо болох эдгээр  нэртэй “profile”(профайл)  хуудас байдаг бол түүнд холбож өгөх нь их сайн болно.
  • Ажлын гарчиг эсвэл нэрийг нотолгоо болгож иш татаж харуул. Хэрэв та ажлыг интернэтэд нийтэлж байгаа ба эх(оригинал) ажлын гарчиг эсвэл хаяг интернэтэд  байвал шууд холбоос хийвэл их сайн болно.
  • Ажил дээрээ СС лицензийг хэрэглэж байгаагаа шууд нотолгоо болгож иш татаж харуул. Хэрэв та ажлыг интернэтэд нийтэлж байгаа бол CC лицензийн вэб сайт руу шууд холбож өгвөл сайн байна.
  • Хэрэв таны бүтээсэн ажил  ямар нэг ажил дээр суурилж үүссэн эсвэл хялбаршуулан зохицуулж хэрэглэсэн (adoptation) бол түүнийгээ хэлж өг. Дээрх үзүүлэлтүүдийг тодорхойлохоос гадна ажил ямар нэг ажлаас уламжлан хөгжиж гарсан бол түүнийг зайлшгүй хэлж өгөх хэрэгтэй. Жишээ нь энэ ном, бүтээл нь [зохиогч]-ийн [оригинал ажил]-ын монгол орчуулга юм эсвэл [зохиогч]-ийн [оригинал ажил] дээр суурилсан найруулга (screenplay) гэж бичих хэрэгтэй.
Бүтээлийг (ажлыг) хамгаалах.

Бүтээлч олны (CC) лиценз-ээр лицензэлсэн ажил зохиогчийн эрхийн хуулиар хэрэгжиж байдаг. [6] Энэ нь Бүтээлч олны(CC) лиценз-ийг хэрэглэсэн бүх ажил зохиогчийн эрхийн хуулиар хамгаалсан гэж ойлгож болох ба үүнд: ном, жүжиг, кино, хөгжим, өгүүллэг, зураг, блог, вэбсайтууд хамрагдана.

Тэгэхдээ лиценз нь зохиогчийн эрхийн онцлон хүчирхийлэх боломжоор хэрэглэх(fair use or fair dealing) эсвэл үзүүлэх хязгаарлалтууд(exert restrictions) гэх зөвшөөрөх эрхийг өөрчилж чадахгүй. Цаашилбал, Бүтээлч олны(CC) лиценз нь “ялгаварлахгүй/онцгой эрхгүй(non-exclusive)” ба “өөрчлөгдөх ёсгүй (non-revocable)” болно.[7]  Бүтээлч олны(CC) лиценз доор хэрэгжсэн ямар ч ажил  эсвэл ажлын хуулбар нь энэ лицензийнхээ агуулга дор үргэлжлэн хэрэглэгдэнэ.

Ажлууд нь Бүтээлч олны(CC) лицензээр хэд хэд дахин лицензлэгдсэн тохиолдолд хэрэглэгч аль нь ч сонгох боломжтой.

үргэлжилнэ,

by М. Эрдэнэчимэг (noreply@blogger.com) at January 17, 2010 10:25 AM

January 16, 2010

Дусал

Сэрэмжлүүлэг (Флаш дискнээсээ хулгайд мэдээллээ алдах)

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: Almas]

Та энд тэнд флашаа өөр хүмүүсийн компьютерт залгадаг бол ийм програм байдаг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй болов уу. kt.mn сайт дээр бичсэн:
Hidden Flash Card Copier v2.4

Авсаархан, хурдан бас нууцлаг ажилладаг энэхүү програм нь компьютерт залгасан flash-ийн файлуудыг компьютер руу нууцаар хуулдаг юм. Гэхдээ та бүгдийг нь биш тодорхой өргөтгөл бүхий файлуудыг ялгаж хуулж болно. Эсвэл тэр чигт нь хусаж болно. Өөрөөр хэлбэл компьютерт тань элдвийн хүмүүс flash-аа залгадаг бол юмыг нь хулгайлаад байж болох нь дээ!

2.4 хувилбарт шинээр нэмэгдсэн зүйлс:
Vista дээр маш сайн ажиллана.Flash-ийг салгах үед хуулж дуусаагүй байвал Device is busy гэсэн бичиг гардгийг болиулсан. Нууцаар хуулж байгаа хүн эвгүй байдалд ордог.Интерфэй... [дэлгэрэнгүй]


January 16, 2010 04:15 PM

Хэрхэн өөрийн Ubuntu CD-тэй болох вэ?

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: Almas]

Хүмүүс сүүлийн үед вирүстдэггүй, хэрэглэхэд хялбар тул Үбүнтү үйлдлийн системийг нэлээд сонирхож, асууж тусламж авч байгаа билээ. Тэгээд энэ асуултад хариулт болгон энэ бичлэгийг оруулж байна.

1. Эхний арга нь шууд ISO хэлбэрээр татаж аваад, CD дээр шараад дискээ бэлдээд авч болно.
Компьютер чинь CD бичигчтэй бол энэ их амархан.http://mn.releases.ubuntu.com/karmic/ubuntu-9.10-desktop-i386.iso Файлыг татаж авна. 700МБ орчим хэмжээтэй файл байгаа.http://dusal.blogmn.net/20162/ хаягт байгаа зааврын дагуу татаж авсан файлаа хоосон компакт диск дээр шараад л боллоо. Хоосон компакт диск гадуур 500₮ орчим л үнэтэй байгаа байх. Ингээд л та өөрийн Ubuntu CD-... [дэлгэрэнгүй]


January 16, 2010 11:05 AM

January 15, 2010

Дусал

Сэрэмжлүүлэг (Интернетэд хувийн мэдээллээ нууцлах)

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

Саяхан нэг ийм гэмт хэрэг гарчээ. Та бүхнийг хувийн мэдээллээ интернетэд нууцалж байхыг зөвлөж байна.


January 15, 2010 08:18 PM

Эрдэнэчимэг

Өдрийн өнгө

Өглөө компьютер аа асаасан нэг найз минь чимх инээд илгээж.

Өнөөдөр аргын тооллын 14. Цасан хучлагатай, мөсөн бар өдөр. Өдрийн наран өглөө мөсөн дээр дагзаараа савж унаснаар мандаж, орой ойчин барин харьснаар жаргана. Энэ өдрийн сайн цаг нь машинууд тоормослоод үл дийлэх халтиргааны оргил үе. Хол газар явгаар одогсод гутлынхаа уланд хаймар наавал зохилтой. Ганцаараа гадуур явах, хол хол харайн гүйх үйл нээ учиргүй муу. Хамт олноороо хөтлөлцөж алхах, галуун цуваагаар цувран явах, газар ширтэн овгонож явах үйл нээ өлзийтэй сайн гэнэ...

Энэ жилийн өвөл хаа сайгүй ийм төрхтэй байх шиг байна.

by М. Эрдэнэчимэг (noreply@blogger.com) at January 15, 2010 01:02 AM

January 14, 2010

Баттөр

Убунту 9.10, японоор бичих нь

Гэрийн компьютерт Убунту 9.10 буюу Кармик Коалаг суулган ашиглаж байна. 8.10 хувилбараас юм юмаараа хамаагүй дээрдсэн бололтой. Харин өнөөдөр японоор бичих хэрэгцээ гараад, Anthy-г тохируулах гэж баахан мунгинав. Уул нь ч амархан байсан юм билээ.

Хуучин өргөнөөр хэрэглэгдэж байсан SCIM-ийн хөгжүүлэлт зогсож байгаа тул 9.10-аас IBUS IME[1]-г оронд нь ашиглах нь. SCIM нь өргөтгөх боломж, уян хатан байдлын хувьд нэлээдгүй гологдож(тухайлбал: асахад ганц удаа тохиргоог санах), илүү дөмөг(динамик ажиллагаа) системд ийн халаагаа өгч байна.

Ингээд япон гар, оролтыг хэрхэн тохируулахыг товч тайлбарлъя:
  1. System => Administration => Language Support
    Keyboard input method system гэдэгт ibus-ийг тохируулна.
    Мөн Install/Remove languages-с япон хэлийг сонгон суулгана.
  2. System => Preferences => IBus Preferences => Input Method
    Japanese - Anthy -г нэмнэ.
Ингээд л боллоо до. Ctrl+Space дараад にほんご гээд бичээд үзээрэй. Болсон байх учиртай.

Тайлбар
==================
[1] Input Method Engine

by Battur Sanchin (batturjapan@gmail.com) at January 14, 2010 12:55 AM

January 13, 2010

Дусал

Blender

[блог: Dusal.net-ын блог,бичсэн: xvv]

Нээлттэй эхийн алдартай, мэргэжлийн түвшний програмуудын нэг болох Blender-ийн танилцуулгыг Шараваагийн блогоос авч та бүхэндээ танилцуулж байна. Хүлээн авна уу:
За энэ удаад Blender хэмээх нэгэн гайхалтай програмыг танилцуулах гэж байна.

Blender нь python C/C++ програмчлалын хэлүүд дээр бичигдсэн үнэгүй нээлттэй эх бүхий 3D график болон анимэйшн бүтээгч хүчирхэг програм юм яг л 3dsmax, maya нар шиг. Энэ програмыг сонирхогчид Монголд хараахан их биш байдаг бололтой. Иймээс би Blender-ийн викиг Монгол хэл рүү орчуулж байна. Ингэснээр энэ програмыг сонирхогчдын тоо өснө гэдэгт найдаж байна. Та ч гэсэн Викиг эх хэл рүүгээ орчуулах боломжтой шүү. Энэ програм дээр юу хийж болохыг [дэлгэрэнгүй]


January 13, 2010 06:49 PM

Анарболд

Ubuntu одоо л таалагдаж байна

Үбүнтү гийн 9.10 хувилбар эхнээсээ эхлээд урьдны хувилбаруудаа бодвол удаан суугаад тэгээд ашиглаад сурчихсан хэд хэдэн юм алга болчихоод нэг хэсэг дургүй хүрээд хаячихсан байлаа. Билл ахын бүтээл Windows 7 г хэдэн сар ашиглах шив. Тэгээд ер нь хийх юм гүйцэгдэхгүй компьютертээ тавих цаг маань багадаад байсан болтой.Ер нь яалт ч үгүй баригдаад байхаар Үбүнтү гээ өчигдөр дахиад суулгачихлаа. Наад зах нь Солонгосоор бичих гэсэн SCIM маань алга болоод iBUS гээд шинэ эд ороод ирчихэж.Эхэндээ ч Солонгос хэлнийх нь бүрдлийг нэмж суулгахаас цааш явуулж чадсангүй тэгсэн Үбүнтү маань бүр амар болчихож. Ухаж төнхөөд явж байтал болчихов шүү. Тэгээд нөгөө services байхаа байгаад оронд нь BUM гээд гараад ирж. Анхнаасаа нэг л хүйтэн байсан чинь одоо бол энэ шиг амар эд алга гэж хэлэх байна :D

Монголд цаг хугацаа явах тусам барааны чанар муудаад байдагтай эвлэрчихсэн, балай чинь хамаг хэрэглэхэд ядаргаатай болчихож гээд үглээд сууж байсан чинь, үнэн хэрэг дээрээ байдал эсрэгээрээ байжээ. Гарснаас нь 4 сарын дараа хэрэглээндээ оруулж байх шив. Технологийн дэвшилээ гэж :)

by noreply@blogger.com (Solar Sky) at January 13, 2010 10:52 AM